Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг нар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн камержуулалтын ажилтай танилцлаа.
Тус эмнэлгийн ойр орчим, мөн дотор талд хулгайн гэмт хэрэг харьцангүй их гардаг учир БГД-ын ЗДТГ тус төвийн хяналтын камерын тоог нэмсэн байна. Хэдийгээр тус эмнэлэг нь Баянгол дүүргийн харьяа биш, ЭМЯ-ны харьяа боловч дүүргийн удирдлагууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах улмаар иргэд гэмт хэрэгт өртөн сэтгэл санаа болон бие махбодиороо хохироод ирж байхад нэмээд эд зүйлсээ хулгайд алдаж давхар давхар хохирдог тул үүнд онцгой анхаарч ажиллахыг дүүргийн засаг дарга холбогдох албаны хүмүүст хэллээ.
ГССҮТ-д өнөөдрийн байдлаар 78 хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн “Цагдаагийн-I” хэлтсийн алба хаагчид камерыг хянан газар дээр нь ажиллаж байлаа. Тэд зөрчил гарсан даруйд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.
Эдгээр камер мөн Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд холбогджээ.
ГССҮТ-д 78 хяналтын камер ажиллаж байна
2017 оны 10-р сарын 31 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Эмнэлэг дотор нь тавиач эмч нар нь хулгайч нар бас мөнгииг өдөртөө 800000-1000000 олдог гэж байгаа