Баянгол дүүргийн төрийн бус өмчийн 2017.10.21нд Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Стандарт-1” математикийн олимпиадыг зохион байгуулахаар удирдамж гарган 10 дугаар сарын 15-20 ны өдрүүдэд өөрийн байранд бүртгэсэн байна. Тус олимпиадад бүртгүүлсэн сурагчид сургуулийн байранд багтахгүй болсон тул Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 15 ангид оруулжээ.
Сургуулиуд аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулах тухайгаа харьяа дүүргийн боловсролын хэлтэст мэдэгдэн баталгаажуулдаг. Харин тус сургуульд энэ журам үйлчлээгүй аж. Учир нь тус сургуулийн удирдлагууд олимпиад зохион байгуулах тухайгаа дүүргийн боловсролын хэлтэст мэдэгдээгүй улмаар удирдамжийг танилцуулж баталгаажуулаагүй дур мэдэн зохион байгуулжээ.
Мөн тэд эцэг эхчүүдэд хүүхдүүдээс шалгалт авах байршлаа хэлээгүйн улмаас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хайж, эцэстээ сошиалд энэ бүхнийг шалгаж өгөхийг хүсч бичсэн байна. Мөн шалгалтын материал задарсан тухай тэд бичжээ.
Номч сургууль “Стандарт-1” олимпиадыг зөвшөөрөлгүй зохион байгуулжээ
2017 оны 10-р сарын 24 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Burtgeliin huraamj gej huuhed burees 5000 tugrug avsan. Mungu oloh neg arga.
аль ч олимпиад зохион байгуулалт их муутай явагдах юмаа. Хүү маань бас олимпиадад оролцож байхад зохион байгуулалт муутайгаас болж аль анги уруу орох нь мэдэгдэхгүй, бодлогоо бодоод гарч ирэхээрээ бага ангийн 1-2-р ангийн хүүхдүүд нь хаачихаа мэдэхгүй, эцэг эхийг нь оруулахгүй, эцэг эхийг нь оруулахгүй болохоор гараад ирсэн хүүхдүүд нь тэр олон хүнээс эцэг эхээ олохгүй, тэгээд тэр олон эцэг эхчүүд нь давхарлаад зогсохооро хүүхдүүдээ олж харахгүй, хэцүү байдаг юм байна лээ. Уул нь мандатынх нь дугаараар тэр тэр ангид орно гээд эцэг эхчүүд нь оруулаад л дууссаных нь дараа эцэг эхчүүд нь ороод л ангиас нь хүүхдүүдээ авчихвал болох л юм шиг санагдах юм.