Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган эхэлнэ

2017 оны 10-р сарын 23 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa

Өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж байгаа Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган Төрийн ордны их танхимд 10 цагт эхэлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлнэ.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлын хүрээнд нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд энэхүү чуулганы зорилго орших юм.

 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган хийснээр:

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, урт, дунд хугацааны бодлого, үйл ажиллагааг тодорхойлох,

– Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог тодорхойлох,

-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Уг үндэсний чуулганд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажилладаг эрдэмтэн, судлаачид, утаа гаргадаггүй халаалтын систем үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх