Сайн эзний ухаан дор ард түмэн бөхөлзөн жаргадаг юм

2017 оны 10-р сарын 20 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22684972_1218991404899022_968767960_n

Өглөө босоод дэлгүүрт ороход талх, сүү ойр зуурын идэх уух юмны үнэ сэмхэн нэмэгдсэн байхыг хараад уур хүрдэг байсан. Одоо ч бараг дасч дээ. “Өө нэмэгдчихээ юу” гээд чимээгүйхэн аваад гарна. Ханцуй дотроо энэнээс илүү битгий нэмээсэй гэж залбирна. Өнөөдөр монголчууд ядуурахын зовлонг эдэлж байна. Сонгуулийн үеэр хятадуудыг муучилж,гоочлоод л дургүй хүргэсэн нэгнээ хужаа гэж харааж зүхээд л чухам янзтай байсан даа. Эх орноо хөгжүүлээд дэлхийн хүчирхэг улсыг байгуулаад явж байгаа хятадууд манай эрх мэдэлтнүүдэд ямар гэм хийснийг бүү мэд. Харин ч ард түмэн Эрээнээс зөөсөн барааны хүчээр хоёр идэхгүй хоосон хонохгүй хэдэн жилийг үдлээ.

Харин одоо наймаачид Бээжин,Гуанжоу,Шанхай гээд томоохон хотууд руу явах бэлтэй болсон болохоор чанартай юмаар лангуугаа дүүргэдэг болжээ. Үнэндээ ард түмнээ боддог төр Монголд бий болохыг хүлээсээр ядуурлын ангал руу унахгүй хэмээн  хичээхийн сайнаар олсон хэдээ арвижуулж арай чанартай руу тамираа тасартал зүтгэж байгаа тэдэнд төр баярлах нь зөв.

Хятадын дарга Си жинпин ХКН-ын хурал дээр сүүлийн таван жилд 60 сая хүнийг ядуурлаас гаргалаа хэмээн ам бардам мэдэгдэж байхад дөнгөж ажлаа авсан Ерөнхий сайд Монголын өр нэг хүнд 21 сая ногдож байна гэж урам муутайхан хэлэх. Монголд сүүлийн хоёр жилд 275 мянган хүн ядуусын эгнээнд шилжлээ гэж ОУВС харамсаж байна. Гаднаас нь харахад айл болгон машинтай,зарим нь бүр хоёр машинтай байгаа. Цагаан сар, найр наадмаар нүдээ бүлтийтэл гоёсон хүмүүс хөшилдөнө. Өвөл булга,суусар,халиу,үнэг мэтчилэн аль үнэтэй ангийн үсээр өрсөлдөн гоёно. Хүүхдүүд нь оюутан болоод цагийн ажил хийхгүй,төлбөрийг нь эцэг эх нь төлчихнө. Төгсөөд ажилгүйчүүдийн дансанд орно. Гадаадынхан танайхан баян юмаа, дандаа Япон машин унах юм. Оюутнууд жаргалтай гэхэд дэндүү юм хэмээн манайхныг баян хэмээн андуурч эндүүрэн шогшорно. Бидний амьдрал ийм л байгаа.

Монгол хүн бусдад муугаа үзүүлээд яах вэ гэдэг нэрэлхүү зантай. Тийм болохоор сөхөртлөө зүтгэнэ. Яг “яс” үнэнээ хэлбэл,манайхны унаж яваа машин бараг бүгдээрээ Японы комиссынх шүү дээ. Нөгөө монголчуудын толгой дээр сууж байгаа 30 гэр бүлийнхэн л үйлдвэрээс гарсан шинэ машин захиалж унахаас биш ард түмэн үүнийг зориглох нь цөөн.  Монголын гуравхан сая иргэний гуравны нэг нь ядуу гэдгийг судлаачид албан ёсоор зарласан. Ядуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байхад баячуул “баян дээрээ баян” болох гэж уралдаж байна.

Тэд эрх мэдлийн төлөө “дайтаж” байна. Засгийн газраа хүчээр унагана, шинэ засгийг бүрдүүлж байна, сайд нарыг тодруулж байна гээд цэцэн мэргэн үг хэлэлцэж хэдэн өдрөөр  театрчилсан тоглолт хийж олныг залхаана. Энэ бол Монголд л байдаг улстөрийн “жүжиг”. Хэн ч сайд боллоо гээд ард түмний амьдрал сайжрахгүй, нөгөө л ангал руу унахгүй гэсэн тэмцэл үргэлжилсээр байх авай. Ямар сайндаа л залуус ямар үнээр ч хамаагүй гадагшаа гарч биеийн хүчээ худалдая,мөнгө олъё,хүн шиг амьдаръя хэмээн аргаа барж байхав дээ.

Хүний нутагт очсон хүмүүс Монголоос олох мөнгөө хэд нугалан олж, гэр орныхондоо хоолны мөнгө залгуулавч эх орон,элгэн садан, үр хүүүхдээ санан бэтгэрч зовлонт өдрүүдийг үднэ. Ард түмнээ ингэж зовоох гэж төр байх хэрэг байна уу. Ухаант Өүлэн эх хүүдээ “Муу эзний хөлд ард түмэн чирэгдэн зовдог,сайн эзний ухаан дор бөхөлзөн жаргадаг юм шүү” хэмээн сургасан. Засгийн газрын гишүүд сайд нар тамгаа гардаж буй энэ цаг мөчид  нэгийг бодоосой доо.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (122.201.22.***)
    2017/10/20 22:46

    Uchnuun jil hlgailsan mungiiggurabhan jild olloo yu

    (0) (0)
  2. Tuya
     (122.201.31.***)
    2017/10/20 18:33

    Unen heljee. Shine zasgaas ard tumen ih huleelttei baigaa. Tedendee itgel huleelgej harah l uldlee. Herev ene udaa ted ajillaj chdahgui bol ardiin nam nam unaj gurav dahi huchin garahiig uguisgehgui.

    (0) (0)
  3. Anonymous
     (122.201.31.***)
    2017/10/20 18:32

    Unen heljee. Shine zasgaas ard tumen ih huleelttei baigaa. Tedendee itgel huleelgej harah l uldlee. Herev ene udaa ted ajillaj chdahgui bol ardiin nam nam unaj gurav dahi huchin garahiig uguisgehgui.

    (0) (0)