Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсаныг илрүүлжээ

2017 оны 10-р сарын 20 өдөр, 13 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mansuur1

Төв аймгийн Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.М нь хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамал каннабис хоёр уутыг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн этгээд нь мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсныг шалгалтаар тогтоожээ.

Мөн постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид Сэлэнгэ аймгийн харьяат Ш.Т нь хууль бусаар 8 м/куб банз тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Лүн сум дахь хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн С.Б нь 18 ширхэг туламласан тарвагыг “Т.Кролла” маркын автомашиндаа тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байгаа юм.

mansuur2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх