Нийтлэг үйлчилгээний дарга нарыг төрийн өмч завшсан хэмээн баривчилжээ

2017 оны 10-р сарын 20 өдөр, 13 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
odonchimegggg

Албан тушаалаа урвуулан ашиглаж,төрийн өмч шамшигдуулсан хэмээн сэжиглэж Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарын дөрвөн хүнийг АТГ-аас баривчилж цагдан хорьсон байна. Өчигдөр тэднийг ажил дээрээ байхад нь АТГ-ынхан очиж, прокурорын зөвшөөрлөөр шалгалт хийж, улмаар холбогдох бичиг баримтууд, бэлэн мөнгийг битүүмжилж,  дарга нарыг  баривчилсан аж. Тус байгууллагын дарга удирдлагуудыг 2013-2017 онд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буйг АТГ-ынхан прокурорын тогтоол уншихдаа онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар,дээрх албан тушаалтнуудыг  “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх мэт есөн компанийн бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэсэн хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна. Дарга нар гэнэт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа  гэсэн “бор шувуу” аль хэдийнэ нисэлдээд эхэлжээ. Нийтлэг үйлчилгээний газар нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чухал үүрэгтэй байгууллага юм.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. ИРГЭН
     (103.212.11.***)
    2017/10/20 22:30

    ЗӨВ ШҮҮ

    (0) (0)