Шүүх эмнэлгийнхэнтэй холбоотой асуудал олныг бухимдуулсаар байна. Хэдхэн хоногийн өмнө хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй таван настай охиныг үзүүлэхээр очиход эмч нь 10 мянган төгрөг нэхсэн тухай асуудал нийгэм даяар дургүйцэл төрүүлсэн. Гэтэл өчигдөрхөн есөн настай хүүхдийг бас л үзээгүй тухай гомдол гарав. Ухаан алдсан хүүг тус эмнэлэгт хүргэгдэн очиход рентгэн зураг авахуулах 100 мянган төгрөг нэхсэн байна. Шүүх эмнэлэгтэй холбоотой иймэрхүү гомдол ар араасаа гарах янзтай. Эмнэлгийн үйл ажиллагаа арай буруу явагдаад байдаг юм биш үү гэж тэнд үзүүлэхээр очсон,шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах гэсэн хүмүүс ярьж байна.
Н.Дорж