Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулав

2017 оны 10-р сарын 17 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22519313_842912072536217_4307993578884803290_n-702x336

Турк Улсын Измир хотноо болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчдын бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч О.Батсайхан багтсан. Түүний гаргасан энэхүү спортын амжилтыг үнэлж Дархан хот үүсч байгуулагдсаны 56 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын А/417 дугаар тушаалаар ОУХМ О.Батсайханы нэрийг аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулжээ.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, ОУХМ О.Батсайхан болон ГУТОТС-ийн Клубуудын аварга шалгаруулах тэмцээний хос Алтан медалийн эзэн болсон, мөн ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Г.Гантулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ гэж Дархан Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх