Ганц гартай бүсгүй далайн мандал дээгүүр дүүлэн ниссээр байна

2017 оны 10-р сарын 16 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22523910_1216249598506536_253235866_n

Хавайн иргэн Бэттани Хамильтон 1990 онд төрсөн,  серфингистикийн спортын  дэлхийн аварга бүсгүй. Багаасаа эр зоригийн спортоор хичээллэж, зах хязгааргүй гүн далайн давалгаан дээгүүр гулсан наадах дуртай болжээ. 13-хан настай охин өглөөний дасгалаа хийгээд түр амрах зуураа зүүн гараа далайн усанд дүрээд гулгадаг тавцан дээрээ хэвтэж байжээ.

Гэнэт дөрвөн метр орчим аварга загас хаанаас ч юм бэ гарч ирээд охины гарыг мөрөөр нь тас хазжээ. Тухайн үед хамт байсан найз охин нь аавд нь хэл хүргэж эмч дуудсанаар Беттани аврагдсан байна. Биеийн бүх цусныхаа 60 хувийг алдсан охин  удаан хугацаанд эмчлүүлжээ. Эмнэлгээс гарсныхаа дараа спортоо орхисонгүй,өдөр бүр далай руу явж гулгадаг байлаа.  Түүнийг эр зоригийн гайхамшиг хэмээн серфингчид бахархдаг. Беттани  2007 онд мэргэжлийн тамирчин болсон бөгөөд  2009 онд дэлхийн аварга болсон юм. 2013 онд  хайртай залуу Адам Диркстэй гэр бүл болж,хүү  төрүүлжээ.

Саяхан Дирксийн гэр бүл хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан байна. Гайхалтай  бүсгүйн нөхөр сүмийн номлогч. Харин Беттани далайн мандал дээгүүр дүүлэн нисэх мэт гулгасаар,байгаа бөгөөд хүүхэд залуусыг   серфингид сургах, уг спортыг хөгжүүлэх ажлаа хийж байна. “Би заримдаа ганц гартайгаа мартчихдаг юм” хэмээн тэрээр хошигнодог гэнэ.

22446952_1216250005173162_133315390_n

22538287_1216261651838664_1639257989_n

22547551_1216261655171997_424856801_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. амар
     (43.242.241.***)
    2017/10/17 14:50

    Гайхамшигтай бүсгүй эр зоригийн дууль шүү

    (0) (0)