Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын шинжтэй дуудлага, мэдээлэл өмнөх амралтын өдрүүдээс 18 хувиар буурсан гэж Замын цагдаагийн газраас мэдээлэв.
Замын цагдаагийн албаны шуурхай жижүүрийн алба нийт 652 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн гэмтэж бэртсэний 4 нь бага насны хүүхэд байсныг мэдээлэлд бүртгэжээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 88 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 4, явган зорчигч 1, зорчигч 2 бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөнд оролцож яваа хүн бүхэн аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж “Оргил center” дэлгүүрийн замд амины T.Mark 2 маркийн автомашины жолооч Э. нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироосон.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Орбитын зам, Номин агуулах худалдааны төвийн баруун урд замд амины H.Grace маркийн автомашины жолооч М. нь амины Istana маркийн автомашинтай мөргөлдсөнөөс зорчигч 9 хүн гэмтсэн зэрэг осол, хэргийг шалгаж байна.