Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Их хурлаас шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулиудын талаар иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, Гэрээт харуул хамгаалалт, Галт зэвсгийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
“Нээлттэй хаалга”-ны өдөрлөг 2017 оны 10 дугаар сарын 16-ны 17 цаг хүртэл үргэлжилнэ.