Улсын хэмжээнд ургац хураалтын явц 91 хувьтай байна

2017 оны 10-р сарын 13 өдөр, 17 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
urgats

2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.мянган га-д тариалалт хийсэн.

Өнөөдрийн байдлаар  нийтдээ 246.8 мянган га-гаас 212.0 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 112.7 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 73.2 мянган тонн хүнсний ногоо, 32.0 мянган га-гаас 35.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20.2 мянган га-гаас 9.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд ургац хураалтын явц 91 хувьтай байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ
Д/Д Таримлын төрөл Хураах талбай         (га) Хураасан талбай          (га) Хувь  

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1 Үр тариа 270010 246825 91.4 8.6 212019
2 Төмс 12327 12050 97.8 93.5 112725
3 Хүнсний ногоо 7122      6901 96.9 106.1 73221
4 Тэжээл 43715 32016 73.2 11.1 35645
5 Тосны ургамал 47255 20289 42.0 4.53 9190

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх