Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2017 оны 10-р сарын 13 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
389860405466shutis

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн төв байранд болж байна.

Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Номын гурван хүрдэн сан ТББ, ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, ХААИС, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Сан бизнесийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан оролцож үг хэллээ.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Мадхъямака ба Квант физик, Бурхны шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин цагийн боловсрол ба Буддын ёс зүй зэрэг сэдвүүдийг хэлэлцэж эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх