Д.Амарбаясгалангийн зарласан сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2017 оны 10-р сарын 12 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasag said

Ө.ЭНХТҮВШИН- ШАДАР САЙД

УИХ-д дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрч. Ерөнхий сайд П.Жасрай ” их тоодог”, үнэлдэг байсан учир Ө.Энхтүвшинг Монголын Радио Телевизийн Улсын Хорооны даргаар томилсон байдаг. Шилжилтийн маш хүнд он жилүүдэд ( 1992-96) Ө.Энхтүвшин МРТУХ-г чадварлаг удирдсан байдаг. Энэ цаг мөчөөс түүний улс төрийн карьер эхэлсэн түүхтэй. МАХН-ын гурван “Э” -д тэр Н.Энхбаяр, Б.Энэбиш нарын хамт жагссан. Намдаа нарийн бичгийн даргаас намын даргын үүрэгт албыг хашиж ирсэн. Боловсролын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Эрх ямба, албан тушаалын хойноос хөөцөлддөггүй нэгэн гэсэн үнэлгээг журмын нөхөд нь түүнд өгдөг.

Шадар сайдын ажлыг элбэг хийчих нэгэн. Гол нь Ө.Энхтүвшинг Засгийн Газрыг тогтворжуулагч ч гэж харж болно. Асуудалд бодитой, ул суурьтай хандаж чаддаг нь эрдмийн ажил эрхэлж ирсэн зан чанартай нь холбоотой байж болох

Г.ЗАНДАНШАТАР- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА

Баянхонгороос ийм нэгэн улс төрч гэнэт тодорсон. Намын үйл амьдралд маш идэвхтэй оролцогчийн нэг гэж түүнийг нэрлэдэг. Маш хөдөлмөрч зан чанартай. Энэ зан чанарыг хөдөлмөрийн баатар ааваасаа өвлөсөн байх магадлалтай. Их уншдаг гэж ойлгогддог. Улсын Их Хуралд 3 дахь удаагаа сонгогдсон. Нэг хэсэг АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Тэр үедээ автын осолд орж нөгөө ертөнц рүү явах дөхсөн тухай нөхөд нь ярьдаг. Маш хүнд гэмтэл авсан хэрнээ маш түргэн сэргэж, эдгэсэнд нь Америк эмч нар алмайрсан гэдэг. Монгол хүний бие организм, яс цус гэдэг бусдаас өөр гэдгийг  гайхуулсан байдаг.

АНУ-аас ирснээс хойш “Зөвшилцөл” гэдэг онолыг ярих, дэлгэрүүлэх болсон.

Гадаад Хэргийн сайдаар ажиллаж байсан. Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлыг хөнгөхөн аваад явчих туршлага бий. Үеийн нөхөд нь түүний гадна төрхийг Носов зохиолчийн ” Үл мэдэх ба түүний нөхөд” зохиолын Ихмэдэхтэй төстэй гэж зүйрлэх нь бий.

Д.ЦОГТБААТАР- ГАДААД ХЭРГИЙН САЙД

Гурван удаа сонгогдсон. Занданшатарын адил өндөр боловсрол эзэмшсэн. Удирдах Зөвлөл энэ тэрд сонгогдоод байдаггүй ч, намаасаа тогтмол нэр дэвшигч, мөн ялагч. Түүнийг Сүхбаатар дүүргийнхэн андахгүй. Албан тушаалын хувьтай гэж хэлж болно. Гадаад хэргийн сайд, Барилга хот байгуулалтын сайдыг хийж байсан. Сүүлийн үед сахал үсээ ургуулах болсон. Түүнийг нь харсан хүмүүс Монгол Хо Ши Мин ( Вьетнамын удирдагч)

Ц.НЯМДОРЖ- ХУУЛЬ ЗҮЙН САЙД

Ясны улс төрч гэдэг нэр томьёо түүнд л тохирно. Намдаа маш нөлөөтэй, хүчтэй байр суурь эзэлдэг. Засгийг огцруулахад түүний жин бан их бий. Өмнө нь ч намдаа нөлөөтэй гишүүн байж ирсэн. Сүүлийн 20 жил намынхаа Удирдах Зөвлөлд тогтмол сонгогдож ирсэн. Улсын Их Хурлын дарга, Хууль зүйн сайдын албан тушаалыг хашиж ирсэн. Хууль зүйн сайдаар ажиллах он жилүүддээ Монголын эрүүгийн ертөнцийг дарж, улс төрийг эрүүгийн ертөнцөөс ангижруулсан гэсэн талархлыг хүлээдэг. Маш шазруун, хэний ч өөдөөс үгээ хэлж чаддаг улс төрч. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнө бүгд л ” гөлөг” шиг шарвалзаж байхад тэр л ганцаараа дуугарч байсан. Хэнээр ч дуугаа хориулж сураагүй. Хамгийн сүүлд, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдтой Бага хурал дээрээ өрсөлдсөн. Хамгийн нөлөөтэй гишүүний хувьд Засгийн газарт ганцаараа биш дөрвүүлээ орж ирсэн гэж түүнийг хэлдэг. Увсын Хүрэлбаатар, Цэрэнбат нараас гадна, Хан-Уул дүүрэгт хамтдаа дэвшиж ялалт байгуулсан Сарангэрэлийн ард ч тэр байж чадсан.

Завхарч буй хуулийн байгууллагыг эмхэлж чадах хүн бол яах аргагүй Ц.Нямдорж сайд мөн.

Үргэлжлэл бий..

Ц.ЭНХБАТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Mongol
     (122.201.21.***)
    2017/10/13 00:44

    Nyamka axaa ta shu. Ulsaa avraxgui boll ardchilal nereer noxoin zamaar orchloo

    (0) (0)
  2. Увс
     (202.21.106.***)
    2017/10/12 14:55

    Увс Нямдорж бол дүр эсгэсэн ,,шударга,, царайлсан этгээд. Өөрийгөө л их магтсан хуурамч нөхөр. 20 гаруй жил төр, хуулийн байгууллагад байхдаа юу хийснийг ард түмэн андахгүй. Тийм сайн л юм бол энэ хууль, төр засгийг сайжруулахгүй яасийм, тийм эрх нь байсан шүүдээ.

    (0) (0)