Банк бус санхүүгийн салбарын ашигт ажиллагаа өсчээ

2017 оны 10-р сарын 12 өдөр, 12 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mungu

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын нийт орлого 2017 оны хоёрдугаар улиралд жилийн өмнөхөөсөө 6.3 хувиар өсөж, 89.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ орлогын 83.0 хувийг хүүгийн, 13.4 хувийг хүүгийн бус, үлдсэн 3.6 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна.

Хагас жилийн байдлаар 533 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн 76.7 хувь буюу 409 нь 32.4 тэрбум төгрөгийн ашигтай, 18.2 хувь буюу 97 нь 4.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаас үзвэл салбарын хэмжээнд ашигт ажиллагаа ихээхэн өсөлттэй байгааг харж болно. Хоёрдугаар улирлын дүнгээр системийн хэмжээгээр нийт 28.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2016 оны хагас жилийнхтэй харьцуулахад 3.1 тэрбум төгрөгөөр буюу 12.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх