Ерөнхий Ассамблейн 2 дугаар хороо уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах асуудлыг хэлэлцэв

2017 оны 10-р сарын 10 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2nd-committee_-OE-1024x768

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 2 дугаар хороо 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тогтвортой хөгжлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, цөлжилттэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн улс орнууд тогтвортой хөгжлийг хангах хүрээнд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, байр сууриа илэрхийлэв.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг энэ өдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр баталсан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх