Монголбанк энэ оны аравдугаар сар гарснаас хойших эхний 7 хоногийн байдлаар 870 кг алт худалдан авлаа. Ингэснээр алт худалдан авалтын хэмжээ 2017 оны эхнээс хойших эхний 10 сарын байдлаар 15.6 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тонноор нэмэгдсэн байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой хууль, эрх зүйн орчинг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол-Алт” аяныг улс орон даяар эхлүүлээд буй билээ.
Монголбанк 10-р сарын эхний долоо хоногт 870 кг алт худалдан авчээ
2017 оны 10-р сарын 10 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )