Хөвсгөлийнхөн жорлонгийн нээлт хийж тууз хайчилжээ

2017 оны 10-р сарын 10 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22281877_514937695524082_8937783464089485998_n

Манайхан  хөгийн юмыг мөн ч их сэдэх юм даа. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баахан дарга нар зорин очиж жорлонгийн нээлт хийж улаан тууз хайчилжээ. Аялал жуулчлал хөгжиж байгаа гэх Хөвсгөлд жорлонгийн асуудал маш хүнд. Монголыг зорьж ирсэн гадаадынхан байгалийн 00-д “морь харах” гэж  үйлээ бардаг нь нууц биш. Гадаад дотоодын аялагчдыг хүнд байдлаас гаргахын тулд боловсон жорлон байгуулж байгаа хоймор нутгийнханд талархая. Жорлон хэрэгтэй юу гэвэл маш хэрэгтэй. Харин тэр тууз дарга нар юу ч билээ, ёстой илүүджээ.

Хэдэн урц,хэв загвар муутай модон байшин барьчихаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэж хийрхдэг дарга нар жорлон барьж байгуулах тууз хайчлах ажилдаа ямар их ач холбогдол өгнө вэ. Гадныхныг модны ёроолд суугаад “морь хар” гэснээс арай дээр юмаа даа, янз нь. Хятадууд Эрээнийг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд дэд бүтцээ шийдсэн юм гэн билээ. Манайхан Хөвсгөлийг аялал жуулчлалын төв болгохоо жорлонгийн нээлт хийж тууз хайчлахас ийнхүү эхлэвэй.  Хөвсгөлд очсон жуулчдад цаа буга,цаатангуудын отог, гар хийцний сав суулга, тайгын амьдрал үзүүлээд буцаадаг байсан бол одоо шинэхэн боловсон жорлонгоор үйлчилдэг болох нь дээ. Улаан тууз хайчилсны ашиг гарах нь дамжиггүй.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.160.***)
    2017/10/11 14:15

    Хөвсгөлчүүдээ хувийн усан онгоцнуудынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажииллах вэ? Бас Хатгал тосгоны буудлуудынхаа ариун цэвэр эрүүл ахуйн байдлыг нэг үнэлээд өгөөрэй

    (0) (0)
  2. Anonymous
     (150.129.14.***)
    2017/10/11 02:35

    туузаа хайчлаад ,дараа нь жорлондоо орж баа ккк , анхны уйлчлуулэгч

    (0) (0)
  3. Zochin
     (27.123.212.***)
    2017/10/10 21:58

    Kkkkk ur ogoojoo ogoh bhoo orchinii bohirdol bagasah ni bagsah l bh l da gehdee tuuz yu we kkkkk tuuz haichlaad bj bga nohoduud bulchirhaigaa awhuulsan bololtoidogoo kkkkkk

    (0) (0)
  4. 999
     (138.68.93..***)
    2017/10/10 16:38

    yaanaaaaaaaaaaa…medreluudee yaanaaaaaa…uursduusuu ich….

    (0) (0)