Нийслэлийн ИТХ-ыг С.Амарсайхан даргална

2017 оны 10-р сарын 09 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amarsaihan

Нийслэлийн ИТХ-ын дарга хэн болох вэ гэдэг таамаг сая тайлагдав. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, шинэ даргаа тодрууллаа. Хуралдаанд оролцсон нийт 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 51.2 хувийн санал авч НИТХ-ыг даргалахаар сонгогдлоо. Санал хураалтын дүнг НИТХ-ын ээлжит хуралдаанаар 70 хувь дэмжсэнээр батлагдлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайханд хуучин дарга Ц.Сандуй тамга,  тэмдгийг нь гардуулан өгөв. Ингэснээр шинэ даргын бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх