Дуучин Б.Болдын сайхан сэтгэл нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглэлээ

2017 оны 10-р сарын 09 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17492491_278157102623041_257329614573786957_o

UBS телевизээр та бүхэнд хүрдэг Мөрөөдлийн гүүр нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг дуучин Болд өнгөллөө. Тэрээр B продакшны 5-н жилийн ойдоо зориулж нэгэн гэр бүлийг баярлуулсан байна. Уг нэвтрүүлгийн шинэхэн дугаарт 6 хүүхэдтэй нэгэн хос оролцсон юм. Байгаа зүйлдээ хангалуун сайхан амьдардаг, аав ээжийгээ хэнээс ч илүү хүндэлдэг тэдний хэрсүү 6-н хүүхдийн авахыг хүсэж байсан зүйлсийг дуучин Б.Болд тэдэнд бэлэглэсэн байна. Мөн тэдний гэр бүлд гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгслийг бэлэглэлээ. Сайн сайхан зүйлс рүү тэмүүлж байдаг тэрээр үргэлж сайн үйлсэд нэгдэж, хэн нэгнийг баярлуулахыг хүсдэг хэмээн нэвтрүүлгийн эхэнд хэлсэн. Тиймдээ ч тус гэр бүлийг баярлуулахдаа өөрөө ч дэндүү жаргалтай харагдана лээ. Зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин Б.Болдын үүсгэн байгуулсан B продакшн өдгөө 5-н жилийн нүүр үзэж, баяраа 10-р сарын 12-ны өдөр фэнүүдтэйгээ баяраа хуваалцах гэж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх