2017 оны Засгийн газрын цомыг Сангийн яам хүртлээ

2017 оны 10-р сарын 09 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
681bbd4a4c9574b4744078f7871094ee

Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг энэ жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газар амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ард иргэдээ эрүүл чийрэг болгох үндсэн зорилтын хүрээнд энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Төрийн ажил, ачааг тархи, зүрхээрээ үүрч явдаг, төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид ойртон нэгдэх, нөхөрлөн дотносох боломжийг олгодгоороо энэ тэмцээн онцлогтой юм” гэв.

Тэмцээнд 14 байгууллагын 500 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сангийн яам тэргүүлэн Засгийн газрын шилжин явах цомыг авсан бол удаах хоёр байр байранд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  орлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх