Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д.Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан ирүүлжээ

2017 оны 10-р сарын 09 өдөр, 09 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Hurelsukh said

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Монголын талтай хамтын чармайлт гаргаж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд илүү ахиц гаргахад бэлэн байна” хэмээжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев “ОХУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа таныг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт албанд томилогдсонд баяр хүргэе. Орос, Монгол хоёр улс найрамдалт сайн хөршийн түншлэлийн харилцаатай билээ.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тээврийн бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт харилцан ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь манай хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. irgen
     (182.160.36.***)
    2017/10/09 10:03

    ард тумэн их хулээлттэй их итгэлтэй байгаа шуу 2 хурштэй сайн харилцаж чадна гэдэгт ч итгэж байгаа Монголын хоо хувиа хичээж улайрсан хумуустэй тэмцэх нь илуу хэцуу байх бололтой

    (0) (0)