Хөтөл тосгоныг эрчим хүчээр хангав

2017 оны 10-р сарын 09 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22330640_1374328835999565_2147018336_n

Дархан-Уул аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас  өчигдөр буюу 2017.10.08-ны өдрийн 09:51 цагт Дархан дэд станцаас Хөтөл чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Салхи 20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурсны улмаас Дархан дэд станцаас 3 км-ийн зайд 2 ш тулгуур унаж, мөн 3 ш тулгуур хазайсан бөгөөд Хөтөл тосгоны хэмжээнд тог цахилгаан тасарсан аж.

Гэмтэл гарсан даруйд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, улмаар Орхон дэд станцаас схем боловсруулан 17:00 цаг гэхэд Хөтөл тосгоны хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэллээ. Хөтөл 110 кВ-ын ЦДАШ нь Хөтөл тосгон болон цемент шохойн үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангахаар 1985 онд ашиглалтад орсон байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх