Вируст гепатит болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Хаппи Веритас эмчилгээ оношилгооны төв Элэгний С вирусын эмийг бүтэн нэг курс буюу 3 сар, Элэгний В вирусын эмийг эхний 3 сарыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Тэд элэгний вирусын өвчлөл ихтэй байгаа энэ үед өвчлөлийг багасгах зорилгоор эхэлж ирсэн 500 хүнд үнэ төлбөргүй хийх аян зарласан олон нийтийн талархалыг хүлээгээд байгаа юм.
Мөн элэгний в вирусын вакциныг хийж эхэлсэн байна. Тус вакциныг тариулснаар 15 жилийн дархлаа тогтдог юм байна.