Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн ч шүүгдэгчдийн нэг С өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хурал хойшилсон байна.
Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Баярцогт нь дээрх хэрэгт 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдах үедээ 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тоёото Ланд круйзер-200” маркийн 17-93 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч иргэн А-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон талаар шүүхэд мэдүүлээгүй, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад гэмт хэрэг үйлдэж таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргажээ.