Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай,алтны салбартай холбоотой бодлогыг хатуухан шүүмжлэв

2017 оны 10-р сарын 04 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600-3

УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ  уул уурхай, алтны салбартай холбоотой төрийн бодлого, шийдвэрийг онцолсон нь ард олны сэтгэлд гэгээ татуулав.  Төрийн тэргүүн энэ удаад шинээр байгуу­лагдах Засгийн газар  юуны түрүүнд уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг Их хурлын индэр дээрээс мэдэгдлээ.

Уул уурхай болон алтны салбарт төрөөс баримтлах бод­лого алдагдсаныг Ерөнхийлөгч зоригтойгоор шүүмжилж,“Газрын баял­гийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал  үүсчээ. Уул уурхайн бизнес эрхэл­дэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгуул­лагуудад ажилд орд­гийг хориглох хэрэг­тэй. Өнөөдөр уул уур­хайгаас цутгасан их мөнгө улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна” гэв. Ерөнхийлөгчийн хатуухан хэлснээр, Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байгаа. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна.

Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина. Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай. Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараагаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дам­жиггүй. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно” хэмээн онцлов..

Монгол Улсын төрийн тэргүүн шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг  сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирснийг Ерөнхийлөгч улстөрчдөд санууллаа. Тухайлбал, ОУВС-гийн тулгасан болзлуудаас малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг нь нүүдэлчин монголчуудын хэдэн мянган жилийн турш тээж ирсэн үндсэн хөрөнгийг үгүйсгэсэн. Хүн амаа өсгөх бодлого буюу хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байгаа нь оновчгүй байгааг тэрээр хэллээ. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж байгаа  барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох  хэрэгтэй гэсэн санааг Ерөнхийлөгч дэвшүүлсэн  юм.

Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй гэдгийг тодотгон хэлсэн Ерөнхийлөгч маань цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байгааг анхааруулав. “ Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина. Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай. Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараагаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дам­жиггүй. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно” гэж мэдэгдлээ.

Мөн багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байгааг Ерөнхийлөгч онцоллоо. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улстөрчийн өрсөлдөгчдөө “намнах” хэрэгсэл нь болон хувирсан. УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг ч бас хариуцлагатайгаар сануулж,. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ гэсэн асуудлыг ч Ерөнхийлөгч Х.Баттулга хөндсөн юм.

Н.Дөлгөөн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх