Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 10 хувиар өсчээ

2017 оны 10-р сарын 04 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goldbig

Монголбанкны алт худалдан авалтын дүнг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар авч үзэхэд 15.1 тоннд хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн дүн юм. Энэ хугацаанд 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаажээ.

Монголбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж байгаа бөгөөд энэ хүрээнд олон нийтийг мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байна. Тиймээс “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт уулзалтуудыг тогтмол хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх