УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна

2017 оны 10-р сарын 03 өдөр, 17 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zassssag

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүнээс сайд хийх хүн олон бий

Garamjav gishuun

Цаг үе маань хэн сайд болохоос илүүтэй хэн хамгийн туршлагатай, чадварлаг, ноён нуруутай, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мэддэг тэр хүн сайд байх хэрэгтэйг сануулж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн сайд хийх хэрэгтэй байна. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотор сайд хийх чадвартай хүн олон бий. Бид одоо дотроо ярьж байгаа. Шинэ Ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй шүү гэж их захиж байгаа. Бүх гишүүдтэйгээ нээлттэй байх ёстой. Өөрөө ч хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид түүнд олгох ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хэнийг кабинетдаа ажиллуулахыг Ерөнхий сайд мэднэ

Nyamdorj

Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Сайд болох тухай тийм таамаг яриа гадуур явж байгаа юм билээ. Миний хувьд надтай хэн ч юу ч яриагүй, би өөрөө юу ч бодоогүй явна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдад нэр дэвшигч хэлсэн

Sumiyabazar

-Тухайн үед юу болох нь уу гэдгийг харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Баярцогт
     (202.9.42.2.***)
    2017/10/03 18:36

    МОНГОЛД ХЗС ЦЕГ -Н ДАРГА ХЭРЭГГҮЙ .ХУУЛЬГҮЙ УЛС ЮМ ЧИНЬ НЯМКА ХЗС БОЛОХ ГЭЭД ЮУ ХИИХЭВ ДЭЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ БИШ

    (0) (0)