Улаанбаатар- 17032, Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж хаягт орших Богд хааны ордон музейн авто зогсоолын хэсэгт тус дэлгүүр албан ёсны зохих зөвшөөрөлгүйгээр 2002 оноос хойш энд байрласан бөгөөд цаашид музейн авто зогсоолыг өргөтгөх шаардлагын улмаас яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болсоныг нийтэд мэдэгдэж байна.
Энэ дэлгүүрийн өмчлөх болон эзэмших эрхтэй холбоотой аливаа этгээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор тус музейн захиргаатай ирж уулзана уу.
Өмчлөгч эзэмшигч нь дээрх хугацаанд тодорхойгүй байвал музейн захиргааны зүгээс тухайн газрын өмчлөгийн хувьд өөрийн өмчийг хамгаалах үүднээс зохих хүчний байгууллагатай хамтран албадан нүүлгэх болсныг мэдэгдэж байна. Энэхүү мэдээллийг аль болох олон хүнд түгээнэ үү. Албадан нүүлгэх үед үүсэх эд хөрөнгөтэй холбоотой хохирол, аливаа асуудлыг музей хариуцахгүй болно.
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗАХИРГАА
Холбоо барих утас: 70001926, 99258096