Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн 13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын 23 төсөл, гүүр хоолой туннел засварын 7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний 3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүллээ
2017 оны 10-р сарын 03 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нийслэлийн авто зам томчуудын том том шахааны бизнесийн талбар болж дууслаа үр дүнд нь зам бүхэлдээ бохирдож вирусдэж цөмийн дайнд нэрвэгдсэн улаанбаатар болоод байна том том шахааны бизнесийг цухасхан дурьдвал нэгдүгээр эгнээг автобусанд өгсөн, дугаарын хязгаарлалт хийсэн уулзваруудыг өрөгтөгөх гээд иргэдийг хохироосон ажлуудын цаана асар их мөнгө байгааг ерөнхийлөгч анхааралдаа авна биз дэ