НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан. Манай улсын хувьд 1992 оноос эхлэн Ахмадын баярыг тэмдэглэж байна.
Энэ өдрийг 10 дахь жилдээ ахмадуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзориг өнөөдөр “Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх” арга хэмжээ зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Б.Батзориг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээгээ 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион явуулж байгаа юм байна. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж урлагийн тоглолт үзүүлэхээс гадна төр засгийн бодлого шийдвэр, УИХ-ын холбогдох хууль тогтоомжуудыг танилцуулж ахмадуудаас санал бодлыг нь сонсдог байна.
Энэ удаагийн арга хэмжээнд 3200 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн байлаа. Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн хүн ам ихтэй дүүрэгт ордог. Энэ дүүрэгт өндөр настан ахмадууд хүн амын дийлэнх хувийг нь эзэлдэг. Тиймээс ахмадуудыг ая тухтай амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, орлогын эх үүсвэрээр хангах чиглэлээр олон зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзоригт ахмадууд талархал илэрхийлж байлаа.