Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбаар магнайлуулсан хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэж барилдсанаас Архангай аймгийн харъяат Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Увс аймгийн харъяат Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын арслан Ч.Санжаадамба, Улсын начин Э.Даш шалгарсан бол шөвгийн наймд Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Анар тунан үлдсэн юм.
Ойн баярын хүчит бөхийн барилдаанд уран мэхийг үзүүлэн түрүүлсэн бөхийг 10 сая ₮, Үзүүр бөхийг 5 сая ₮-өөр байлж шагнасан бөгөөд Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга, ТНБД З.Мэндсайхан нар шагналыг гардууллаа.
Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн барилдаан чансаатай болж, Монгол үндэсний бөхийн эрхэм дээд цолтой хүчтэнүүд зодоглосныг олон түмэн онцолж байна.