Алдарт дуучин София Ротаругийн мөнхийн залуу имиж

2017 оны 09-р сарын 29 өдөр, 12 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22091803_1204996832965146_1446087123_n

Дэлхийн эстрадын түүхэнд өөрийн гэсэн тод мөр үлдээсэн дуучин София Ротаруг  мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний хэзээ ч давтагдашгүй уянгалаг хүчтэй хоолой бол гайхамшиг. Өнгөрсөн 8 дугаар сарын 7-нд мөнхийн залуу София Ротаруг  70 насныхаа ойг тэмдэглэхэд шүтэн бишрэгчид нь баяр хүргэж,30 насаар залуу харагддаг шүү ,чи минь хэмээн урам нэмж байсан.

Тэрээр төрсөн өдрийнхөө өмнөхөн гэр бүл ойрын найзуудтайгаа хувийнхаа онгоцоор Итали руу нисэж, баярт өдрөө өмсөх даашинзыг нэрт дизайнер Вита Кинд захиалжээ.

Төрсөн өдрөөрөө Ротару алдарт Вита Киний урласан хурц шар өнгийн урт даашинзыг өмсөж, пүүз жийсэн нь зохисон гэж янзтай байв хэмээн сэтгүүлчид дуу алдсан юм. Түүнийг төрсөн өдрөө эх орондоо биш Италид өнгөрүүллээ гэж сая сая шүтэн бишрэгчид нь гомдонгуй байсан нь нууц биш. Ротару Сардини арал дахь  Порто-Черво амралтын газарт  хүү Руслан, бэр Светлана болон тэдний  16 настай  охин Соня,  23 настай хүү Анатолий нартайгаа хамтдаа амарсан байна.

Дуучны уран сайхны захирал Сергей Лавров “Комсомольская правда” сонины сэтгүүлчдэд тайлбарлахдаа ”энэ удаа Софья Михайловна баярт өдрөө сүр дуулиангүйгээр зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хүссэн юм”  Ротаругийн хувийн амьдралыг сонирхвол,хүү  Руслан нь ээжийнхээ  концертын продюсероор ажилладаг харин бэр Светлана стилист нь юм.  Софии Ротаругийн нөхөр Анатолий Евдокименко  2002 году нас барсан. Талийгч нөхрөөсөө хойш өөрөөсөө олон дүү залуугаас гэрлэх санал авсан боловч хүлээн аваагүй гэдэг.

Түүний бишрэн шүтэгчид ямагт хоёр хуваагдан  маргалдаж байдаг, Дуучин бусгүйг бүх биеийн пластик хагалгаа хийлгэсэн, тэгээд ийм залуу харагдаж байна гэдэг. Нөгөө хэсэг нь София бол  төрөлхийн гоо үзэсгэлэнтэй хэмээн эсэргүүцдэг. Харин тэрээр Израйльд гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэдгээ нуудаггүй. Гэхдээ олон удаа хийлгээгүй гэдгээ ч шууд хэлдэг. . Харин жингийн асуудал түүнд  байдаггүй. Крым, Киев, Пятихаткид эдлэн газар хувийн сууцтай. Ротару сүүлийн үед тайзан дээр ховорхон гардаг болсон бөгөөд  дуулахаас илүү аялж жуулчлахыг илүүд үздэг болсон аж. Өнгөрсөн 3 дугаар сард хөгжмийн зохиолч  Руслан Квинтийн үдэшлэг дээр дуулж байгаад София Михайловна ухаан алдаж унаснаасаа хойш дуулаагүй гэж продюсор нь ярьжээ.

22127378_1204994772965352_1843781100_n 22093715_1204994092965420_1161360527_n 22093500_1204993832965446_99285412_n 22091594_1204995359631960_1595105022_n 22127460_1204994272965402_86293362_n

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх