“Алтан цамхаг”-ийн эзэд цомоо гардлаа

2017 оны 09-р сарын 28 өдөр, 17 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8ab2a08c2de024c3bc6bce742cc72ed0_x3

Телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд өчигдөр “Корпорэйт” зочид буудлын их танхимд “Алтан цамхаг” цомоо гардлаа.

Монголын Үндэсний телевизийн баяр бол Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний баяр билээ.

Ёслолын ажиллагаа Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.СэрОдын “Алтан цамхаг” бүтээлээр эхэлсэн юм.

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээлийн эзэд анх удаа тодров.

Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч  Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж байв.

Баяр ёслол, хөөр баяр дүүрэн “Алтан цамхаг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ таван номинацаар шалгаруулан өргөмжиллөө.

Тодруулбал:

Телевизийн салбарын анхдагчид

  • “UBS” телевиз – 1994 онд “Эзэнгүй айл” телевизийн анхны олон ангит уран сайхны киногоо 16 ангитайгаар бүтээсэн.
  • “MN25” – 1996 онд өнгөт телевизийн тоон системийг ашиглан анхны нэвтрүүлгээ цацсан.
  • “ТВ9” телевиз – 2004 оноос анхны 24 цагийн эфиртэй телевиз болсон.
  • “Eagl” телевиз – 1996 оноос анхны мэдээллийн төрөлжсөн суваг.
  • “Bloomberg” телевиз – 2012 оноос үзэгчдэд анхлан бизнес эзийн засгийн төрөлжсэн мэдээлэл түгээсэн.

МҮОНТ-ийн шилдэг контент

  • “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг 1988 он.
  • “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг 1984 он.
  • “Hit” хөгжмийн энтертайнмент нэвтрүүлэг 1995 он.
  • “Робокон” нэвтрүүлэг 2002 он.
  • “Тусгай салаа” олон ангит уран сайхны кино 2010 он.

Монголын телевизийн салбарын шилдэг контент

  • МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр.
  • “Херо” интертайнментын “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл.
  • “Монгол HD” телевизийн “Авьяаслаг Монголчууд”.
  • “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоу.
  • “ТВ5” телевизийн “Афин-2004” олимпийн наадмын шууд дамжуулалт.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх