Авьяаслаг Уудам хүү Канадын алдарт хөгжимчинтэй хамтран дуулжээ

2017 оны 09-р сарын 28 өдөр, 16 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uudam

МУГЖ,дуучин С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” дууг Өвөрмонголын авьяаслаг хүү Уудам нутгийнхаа тайзан дээр сэтгэлд шингэтэл дуулсан билээ. Тухайн үед бяцхан хүүг өвөрмонголчууд “дэлхийд нэрээ дуурсгах мундаг дуучин болно доо” хэмээн урам хайрлан биширч байсан билээ. Өдгөө Уудам хүү эрийн цээнд хүрчээ. Тэрээр саяхан  дэлхийн алдарт хөгжимчин, Канадын иргэн Эдгар Муеналатай хамтран “Алсад суугаа ээж” дуугаа дахин дуулжээ. Энэ дууны үгийг  яруу найрагч П.Лхагвасүрэн зохиож, хөгжмийн зохиолч А.Төгсжаргал  ая данг тохируулжээ. Үг аялгууны гайхалтай зохилдлоготой “Алсад суугаа ээж” гадаадынханд ихэд таалагддаг бололтой. Үүнийг хэлэхийн учир нь Францын армийн легионер цэргүүд дуулаад жагсаалаар алхаж явдаг нь сошиалаар олны хүртээл болсон билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх