Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас анхааруулж байна

2017 оны 09-р сарын 27 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
elchin solongos

БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийн тоо 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 38440 хүрч байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад даруй 10 гаруй мянга, 2016 оноос 5 мянга орчим хүнээр өссөн үзүүлэлт юм.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа хүнд гэмт хэрэг үйлдэх явдал буурахгүй байна. 2015 онд манай улсын 1393 иргэн хэрэг зөрчилд холбогдож байсан бол 2016 онд 1758 болж 26.6 хувиар өссөн байна.

Солонгосын эрүүгийн хэргийн судалгааны байгууллагын мэдээгээр БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэдийн дунд хүнд гэмт хэргийн үзүүлэлтээр манай улс дээгүүр байранд орж байна.

Иймд БНСУ-д зорчиж буй болон оршин сууж байгаа манай иргэд анхаарал, болгоомжтой байх, тус улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөх, аливаа гэмт хэрэгт татагдан орохоос сэргийлэх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Иргэн Та ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдсон бол ЭСЯ-ны 02-798-3464 болон 010-9605-9798 дугаар утсанд яаралтай холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх