Уругвай улсын Монтевидео хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 16-26-нд болж, монгол шатарчин түрүүллээ.
Тэмцээнд 53 орны 400 орчим тамирчин гурван насны ангилалд есөн өрөг өрсөлдөхөд 14 хүртэлх насанд ДШХ-ны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт оров.