Сэтгүүлчид,дипломатчид нум эвшээлгэж,сум тавьж,цэц мэргэнээ сорив

2017 оны 09-р сарын 26 өдөр, 15 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21950656_1304316963024347_2726707808418349092_o

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран жил бүр хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, дипломатуудын “Спорт өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн ээлжит өдөрлөг өнгөрсөн бямба гарагт Тэрэлж дэх “Мираж” жуулчны баазад боллоо.

Энэ удаагийн өдөрлөгийг Монголын сурын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч, Элчин сайдын яамны дипломат ажилтан үндэсний сурын харвааны тэмцээнд оролцож, цэц мэргэнээ сорьсон юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол-Солонгос анд нөхдийн спорт уулзалтыг өнгөрсөн жил анх зохион байгуулсан нь амжилттай болж, сэтгүүлч, дипломат ажилтнууд идэвхтэй оролцож байсан. Тийм ч учраас энэхүү нөхөрсөг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон билээ. Өнөөдрийн арга хэмжээ нь МСНЭ, БНСУ-ын Элчин сайдын яам  хамтарсан 2 дахь удаагийн, БНСУ-ын Элчин сайдын яамнаас сэтгүүлчидтэй хамтран зохион байгуулсан 4 дэх удаагийн спорт уулзалт болж байна” хэмээн онцолсон юм.

БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн хэлэхдээ “Өдөрлөгт идэвхтэй оролцсон сэтгүүлчиддээ баярлалаа. Манай ЭСЯ олон нийттэй харилцах дипломат арга хэмжээний хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг. Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх үйл ажиллагаанд сайн үр дүнд хүрэхүйц мэдээ мэдээллийг түгээж байдагт талархдаг. Тиймээс ЭСЯ, МСНЭ-тэй цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэмцээнд түрүүлсэн хоёр ялагчийг ирэх 10 дугаар сарын 16-20-нд болох БНСУ-тай танилцах аялалд оролцох эрхийн бичгээр шагнаж байлав. Нум эвшээлгэж, сум тавих 16 багт хуваагдан  оролцсон юм.

Цэц сорьсон тэмцээн өндөрлөж харваачдаас шилдгийг  тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.

Багийн төрөлд:
1-р байр – МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Одмандах, БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтан Хэрлэн, Мөнхжаргал
2-р байр – Багийн ахлагч М.Баасанжав, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, сэтгүүлч Амартүвшин ,
3-р байр – МСНЭ-ийн ажилтан Г.Галмандах, СТА дуучин Н.Насанбат, Зиндаа.мн сайтын сэтгүүлч С.Өлзийбаяр нар шалгарав.

Ганцаарчилсан харваанд:
Эрэгтэй – 1-р байр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Одмандах, 2-р байр М.Баасанжав, 3-р байр Н.Насанбат
Эмэгтэй – 1-р байр “Ардчилал” сонины сэтгүүлч А.Акерке, 2-р байр “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, 3-р байр БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтан Нарантуяа нар тус тус шалгарсан.

Монголын үндэсний спортыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой анд нөхдийн өдөрлөгт оролцсон сэтгүүлч, дипломат ажилтнууд сэтгэл хангалуун буцсан юм.

21992896_1304315933024450_8300394295789558442_o 21950144_1304316229691087_5051556043557192667_o 21949966_1304316129691097_6763722167642090805_o 21949936_1304315966357780_882457080520196074_o 22042116_1304315899691120_6282103968690420565_o

21994453_1304316199691090_5037454909147786559_o 21768898_1304316429691067_8574742955974864525_o

Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх