Их далайн дунд торойх Пасха арлын нууцад эрдэмтэд нэвтэрчээ

2017 оны 09-р сарын 26 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22053220_1203162056481957_1243736230_n

Манай гариг  хүний санаанд оромгүй сонин содон зүйл,байгалийн ур хийц гээд нууцлаг юмаар дэндvv баян. Өнөө хэр шинжлэх ухаан нууцад нь нэвтрэх гэж зорьж   буй тайлагдашгүй урлан “үзмэр”-ийн нэг нь Пасха арал. Номхон далай дунд оршдог,эх газраас хэдэн мянган бээр алслагдсан  энэ арал дээр  аварга том хөшөөнүүд нууцаа хав даран дүнхийж байдаг. Аварга том хөшөөнүүдийг хэдэн мянган жилийн өмнө хэн босгов. Мэдээж, тэр үед өнөөгийнх шиг техник, өргөгч кран, зөөх машин трактор гэх мэт огт байсангүй. Гэтэл яаж босгов гэдэг оньсого хэвээр байв.  Энэ хєшєєнvvд єнєєдєр Пасха арлын бэлгэ тэмдэг болжээ. Аралд янз бvрийн хэлбэртэй хөшөө  зуу зуугаараа бий. Зөвхөн  Рано Раруку галт уулын эргэн тойронд 800-гаад хvн хєшєє байдаг аж. Нарийхан урт толгой бvхий уг хөшөөнүүд хоорондоо тун  адилхан. Зарим нь босоо, зарим нь хэвтээ, зарим нь бvтэн, заримынх нь зєвхєн толгой ил бусад бие нь шороонд дарагдчихсан байдаг. Мохай гэх хєшєєнvvдийн єндєр 2-10 м  бєгєєд хамгийн хvнд нь 83 тонн жинтэйг эрдэмтэд тогтоожээ. Эртний хүмүүс ийм олон хөшөөг ямар зорилгоор   бvтээв,урлаг уу,сүсэг бишрэл үү гэх мэт олон асуулт хариу нэхдэг. Өрнийн судлаачид далайн дундах, энэ арлын оршин суугчид анх хаанаас яаж ирснийг илүү  сонирхдог аж. Поленизээс ирсэн байж магадгүй гэдэг учир нь  поленизчууд далайн олон арлуудаар тарж суурьшсантай холбоотой.  Их далайн дунд торойсоор байх Пасха аралд хэдэн арван тн жинтэй аварга чулуун хөшөөнүүдийг хэн босгосныг Дейвисийн Калифорнийн их сургуулийн судлаачид тогтоосон байна. Эрдэмтэд тус нутаг дэвсгэрийн хөгжлийн оргил үед амьдарч байсан оршин суугчдын тоог гаргаад хүний чадавхи, хөгжлийн түвшин нь нийт аралд асар том хөшөөнүүд босгох боломж олгосон байна гэсэн дүгнэлт гаргажээ. Өчнөөн жил уйгагүй судалсны үр дүнд эрдэмтэд 900 гаруй хөшөө байдаг домогт Пасха арлын нууцыг тайлсан байна. Дейвисийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Пасха арал дахь соёл иргэншил нь хүний үлэмж чадавхи, хөгжингүй нийгмийн хэвшилтэй байсан ажээ. Тийм учраас өнөөг хүртэл дэлхийн мянга мянган эрдэмтдийн сонирхлыг татсаар  байгаа асар том хөшөөг хийж, суурилуулж чадсан  байна. Хөшөөнүүдийг босгох үед Пасха арлын хүн ам ойролцоогоор 17 мянга орчим байсныг эрдэмтэд дурджээ. Тэд  гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал нөхцөлд аж төрж байсан атал аварга хөшөөнүүдийг босгосон нь гайхалтай. Пасха аралд хөдөө аж ахуйн эдлэн газар шавхагдаж, омог хоорондын дайн эхэлснээс болж энэ нутагт оршин тогтнож байсан эртний соёл иргэншил мөхсөн гэж эрдэмтэд дүгнэжээ.

22052834_1203161773148652_924038042_n

Н.Дөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх