АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлыг хангах хэм хэмжээг өргөжүүлэхтэй холбогдуулан нэр бүхий 8 улсын иргэдийг тус улс руу оруулахыг хязгаарлав гэж Цагаан ордон мэдээлэв. Хязгаарласан улсад Чад, Иран, Ливи, БНАСАУ, Сири, Венесуэл, Йемен оржээ.
Трампын үзэж буйгаар, АНУ руу орогнол хүсч байгаа цагаачдын дунд террорист халдлага үйлдэж болзошгүй этгээд байхыг үгүйсгэхгүй. Иймд АНУ-ын газар нутаг руу орохыг хэнд зөвшөөрөх вэ гэдэг дээр онцгой анхаарч байгаа аж. Нэгдсэн улсын Дээд шүүхээс ерөнхийлөгч
Дональд Трампад лалын шашинт 6 улсын иргэдэд АНУ руу орох зөвшөөрөл олгохгүй байхыг шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Уг шийдвэрээр Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан улсын цагаачдыг АНУ руу орохыг хоригложээ. Иран улсын хувьд тус улсын иргэдийг АНУ руу орохыг хориглосон нь “биднийг дэндүү гомдоож байгаа хэрэг” гэж мэдэгдсэн байна.