МИАТ-ийнхэн Боинг авчрахаар АНУ-ыг сэм зорьсон бололтой

2017 оны 09-р сарын 25 өдөр, 15 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miattt

Төрийн өмчит МИАТ компани 2014 оноос парк шинэчлэлтээ эрчимтэй хийж байгаа. Одоогоор 2013,2014 онд АНУ-ын Боинг компаниас эзэмшлийн болон түрээсийн гэрээгээр авсан агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн 2017 оны 5 дугаар сард Оман улсын “Oman Air S.A.O.C” компаниас түрээсэлсэн  Боинг 737-700 онгоц бас агаарын үйлчилгээнд явж байгаа.. МИАТ-ийн удирдлагууд бусдаас хуучин онгоц түрээсэлж парк шинэчилснээс  сүүлийн үеийн цоо шинэ онгоц  авах зорилгыг эрхэмлэх болсон. Тиймээс 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгийг сонгож, үйлдвэрээс гарсан даруйд Монголд оруулж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан гэсэн чихэнд чимэгтэй мэдээ Оманаас онгоц ирэхтэй зэрэгцэн яригдсан.

Тухайн үед АНУ-ын “Boeing” болон “Avolon” компаниудтай “Boeing 737 Max 8” загварын хоёр шинэ онгоц түрээсээр авах гурван талт гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу уг хөлгүүдийг 2019 оны I, II улиралд хүлээн авахаар тохиролцсон байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан шууд худалдан авах бус агаарын хөлгийн түрээсийн “Avolon” компаниар дамжуулан урт хугацаанд түрээсээр ашиглах нь илүү тохиромжтой гэж үзсэн гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө МИАТ-ийн нисгэгч,инженер,төлөөлөгчид шинэ онгоц авчрахаар АНУ-ыг зорьсон тухай мэдээ нисэхийн дэнжээс наашилжээ. Гэрээ ёсоор бол 2019 онд онгоц ирэх ёстой. Гэтэл  ажил хэрэгч америкчууд Монголд өгөх онгоцыг гэрээт хугацаанаас нь өмнө бэлэн болгочихоод дуудсан юм болов уу. Аль нь болохыг тодруулахаар Зам тээврийн яам, МИАТ-ийн өчнөөн л хүмүүс рүү утас цохиж,зарим нэг хүнтэй уулзахад “мэдэхгүй” гэхээс өөр хариу хэлсэнгүй. Тэгээд 14 хоногийн томилолттой  АНУ-д очсон хүмүүс юу хийж байгаа юм бол. Сураг нь,онгоц авчрахаар явсан гэх. Төрийн компани ажилтнуудаа “Харь газар нууц албанд” гэдэг шиг яах гэж явуулсан юм бол. Урт чихтэй,муу нэртэй сэтгүлчид Монгол минь агаарын сайхан хөлөгтэй болох нь гээд л сэтгэл хөдлөн баярлаж, гэрэл гэгээтэй мэдээ түгээчих санаатай хэд хоног зөндөө бэдэрлээ. Гэвч МИАТ-тай холбоотой мэдээллээ таг нуув. Харин сэтгүүлчид  МИАТ ойрмогхон цоо шинэ онгоц АНУ-аас оруулж ирээд монголчууддаа гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм болов уу гээд түр тайвшрав.

П.Батчимэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. эрхэс
     (43.242.241.***)
    2017/09/25 16:07

    МИАТ -ийн инженерүүд гадагшаа явахаараа эхнэрээ дагуулж явдаг тэрийг бүр зөвшөөрдөг байх. Герман АНУ солонгос гээд хаашаа л бол хаашаагаа эхнэрээрээ гоёод л явдаг юм бна лээ

    (0) (0)