Оросын нэрт дуучин Алла Пугачёва имижээ өөрчилж,шүтэн бишрэгчдээ гайхшруулж байна. Наран шарлагын газарт нүцгэн хөлөө ил гарган авахуулсан зургийг нь түүний нөхөр цахим хуудсандаа тавиад “Хайрт минь амарч байна” гэсэн тайлбар бичжээ. Хэдийгээр насны хол зөрүүтэй ч Алла,Максим хоёрын амьдрал үлгэрт гардаг шиг аз жаргалтай байдаг гэж ойр дотныхон нь ярьдаг. Яагаад залуухан бүсгүй шиг хувцаслах болсноо Алла Борисовна хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би яагаад имижээ өөрчилж болохгүй гэж. Миний хүүхдүүд залуухан гоё ээжийг харж байх ёстой. Хүүхдүүддээ эмээ биш ээж нь байх үүргээ биелүүлж байна” хэмээн хошигножээ. Өнгөрсөн зуны “Жара” их наадамд А.Пугачёва,М.Галкин нар дуулж шүтэн бишрэгчдээ баярлуулсан. Дуулахаас илүү Пугачёвагийн өмссөн даашинз дуу алдмаар гоё байсан бөгөөд даашинзны хормой гэрэлтсэн тунгалаг, дуучны туяхан хөл ил мэт харагдаж байсан нь шүтэн бишрэгчдэд нь таалагдсан гэнэ. Сүүлийн үед залуу стилийг эрхэмлэх болсон гэр бүл хувцас хунартаа нэг сая гаруй рубль зарцуулсан аж.
Н.Дөл
xogshirson bol xogshin xunii xew maygaar amdrax eregtei nas n xogshin bxad zaluu xun shig yawad bj boloxgui bx.
бас л нэг гайхамшиг даа. Ганцхан олдох насыг ингэж эдлэнэ гэдэг атаархмаар бахархмаар юмаа