Авлигатай тэмцэх газар Яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ

2017 оны 09-р сарын 25 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
AVILGA

Авлигатай тэмцэх газраас яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдрөөс хэлэлцүүлж эхэлнэ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллах хугацаандаа иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Энэ долоо хоногт Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх