Ахмад настнууд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж эхэллээ

2017 оны 09-р сарын 22 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28bb7b7132ef061f4cd63448071e9e2e5778324a

“Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлгээс хамтран нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна.

Тус дүүргийн 23 хороодын ахмад настнууд энэ сарын 21-нээс эхлэн ирэх аравдугаар сарын 03-ны хооронд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой болжээ. Уг үзлэг, шинжилгээг долоо хоногийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран элэгний В,С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх