Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй руу хэн нэгэн баахан оймс шидсэн тухай мэдээ гэрлийн хурдаар тархав. Н.Сандуй дарга руу оймс шидсэн нөхөр хэн байв гэвэл НИТХ-ын тэргүүлэгч,Н.Энхбаяр даргатай МАХН-ын Бага чуулганы гишүүн Б.Жагар гэх эрхэм аж. Яагаад оймс шидсэний учрыг тодруулахаар нийслэлийн цагдаагийнхан түүнийг асууж байцаахаар авч явжээ. Ажлаа өгөхөө мэдэгдээд буй Ц.Сандуй руу оймс шидэж, “Муусайн хулгайч нар зайлцгаа” гэж орилсон хүн Б.Жагар мөн тул түүнээс тодруулж асуух зүйл байх нь тодорхой гэж эх сурвалж мэдээлэв. Б.Жагар Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд даргаар ажилладаг бөгөөд “Хатан туулаа хамгаалья” хөдөлгөөний тэргүүний алба хашдаг аж. Тэрээр өмнө нь “төрийн эрхийг хууль бусаар авч байгаа” талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч,”Цөөвөр чононуудын захиалгат ажиллагаа үргэлжилсээр байна” гэж онцолж байжээ.
Н.Дөл
Ард түмнийг номхон хонь мэт байлгах санаатай. Сундуйг оймс шидэх байтугай шоронд хийж шонд хатаах хүн.
TOOSGO SHIDEH BAISIIM