Монголын нэрт тамирчин,олон улсын хэмжээний мастер П.Орхон 2017 он гарсаар олон улсын тэмцээнүүдээс медалийн хур буулгаж байна.
Монгол Улсын аваргын алт, Иван Ярыгины нэрэмжит тэмцээнээс алтан гран при,Оюутны улсын аваргын алт, Монголиа опен тэмцээний алт, Польшийн нээлттэй тэмцээний алт, Испанийн Мадридын гран пригийн алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт гээд л медалийн буухиа үргэлжилсээр байна. Хэдхэн хоногийн өмнө Литва улсад болсон цэрэг армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Ийнхүү сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа дэлхийн аварга боллоо.
Орхондоо дахин дахин баяр хүргэе. Монгол хүн бүрийг баярлуулж огшоож байгаа охиндоо баярлалаа. Аваргын алтан медалийн буухиа үргэлжлэх болтугай.
Н.Дөл