Монголд гудамжны гэх тодотголтой бүжгийн урлагийн хөгжлийг шинэ төвшинд гаргахад бүжигчин Төөгий багагүй хичээл зүтгэлээ нэмэрлэсэн билээ. Гудамжны бүжиг гэхээр нэг тийм эмх замбараагүй хөдөлгөөн мэт ойлголтыг нийгэмд зөвөөр ойлгуулж чадсан Төөгий маань удахгүй Холливүүдыг зорих гэж байгаа аж. Тэрээр цахим хуудсандаа энэ тухай бичжээ.
” Chris Brown-н шинэ клипны зураг авалт… Анх 2006 онд энэ хүнийг дуурайн бүжиглэж эхэлж билээ. Бүтэн 11 жил #TeamBreezy/fan нь явсны эцэст тоглолтыг нь үзэх ч биш бүр хамт ойр байж клипэнд нь оролцох боломж олдов. Oono’s makeup -даа маш их баярлалаа. Hollywood-д ажиллаж амьдардаг, дэлхийн хэмжээнд хүсэж мөрөөдөж буй авьяаслаг, хөдөлмөрч монгол эмэгтэй шүү. Та нар заавал дагаарай. Энэ л газар дэлхийн урлагийн дараагийн чиг хандлагыг тодорхойлогч хөгжим, бүжиг өдөр бүр ийнхүү үйлдвэрлэгдэж байдаг гэж бодохоор үнэхээр гайхамшигтай! And i wanna be a part of it” хэмээн бичсэн байна.
Крис Браун болон түүний бүжигчдийн чадварыг Холливүүд өндөр үнэлдэг юм. Одоо тэр бүрэлдэхүүнд Монголын бүжигчин залуу багтаж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг юутай бахархалтай. Төөгийдөө амжилт хүсье,аяны дөрөөг сүүгээр мялаая.
Amjiltiin deediig husei zorilgo buhnii ard amjilt baidag bolohoor zorisondoo hurch 1 alham uragshilsand bayr hurgei
Ёстой мундаг гоёо гоё шүү