Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй

2017 оны 09-р сарын 22 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uilchilgee

Мэдээллийн технологийн үндэсний паркаас нэгэн сонирхолтой сургалтыг зохион байгуулах гэж байна. Үйлчилгээний байгууллагын удирдлагуудад зориулсан уг сургалт нь 10-с илүүгүй тооны суралцагчид бүртгэх ба хүн бүр өөрийн байгууллагын кэйс дээр анализ хийж үйлчилгээнийхээ загварчлалыг боловсруулах юм. СЭЗИС-ийн багш / phd / Чулуунбаатар Энхболдын сонирхолтой ярилцлагыг видеоноос үзнэ үү.

21-р зууны нийгэм эдийн засгийг хөдөлгөгч гол хүч бол “ бүтээлч үйлдвэрлэл  хэмээн дэлхий нийт үзэж байна. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь хүний мэдлэг ур чадварт тулгуурлан хийгдэж буй нийгэм эдийн засгийн бүхий л зүйлсийг хамааруулан үзэж байна. Н. Энхболд нь Энэтхэг улсад улс төр олон улсын харилцййны мэргэжлээр мастер, Тайвань улсын НСКИ их сургуульд олон улсын бизнесийн  удирдлага мэргэжлээр мастераа хамгаалж тус сургуульд бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлэээр докторын  зэргээ хамгаалсан юм.

Доктор Н.Энхболд нь үйлчилгээг загварчлах гэсэн дэлхий нийтэд трэнд болж буй ойлголтыг  монголд анхлан ярьж сурталчилж байгаа бөгөөд бодит бизнесийн салбарт туршигдсан практик сургалтыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Үйлчилгээг загварчлах нь сургалт нь үйлчилгээний байгууллагын тулгамдаж буй асуудлыг тодорхойлж бодит шийдлийг гарган хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах сургалт юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх