Мексикт газар шилгээж, 230 хүн амиа алдав

2017 оны 09-р сарын 21 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21903524_1199430913521738_1318122241_n

Мексикийн Засгийн газрын мэдээлж буйгаар, Мехико хотод бага сургуулийн барилга нурж, 21 хүүхэд 5 хүн амиа алджээ. Аврагчид нуранги дороос бяцхан охиныг гаргаж амийг аварчээ.  Мексик даяар 7.1 магнитудын хүчтэй  газар хөдөлснөөс 230 хүн амиа алдсан гэсэн анхны мэдээ байгаа ч энэ тоо өсөх хандлагатай байгаа аж.

Нурангид дарагдсан хүмүүсийг эрж олох ажил үргэлжилсээр байна. Мексикийн төв хэсгээр  газар хөдлөлт илүү их аюул тарьсан бөгөөд хэдэн арван барилга байгууламж,сүм, 209 сургууль  нурсан гэж  мэдээлж байна.  Мехикогийн олон айл гэрэл цахилгаангүй болжээ. 3.8 сая хүн харанхуй гэртээ сууж байна. Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар,газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:14 цагт болсон байна.

Тухайн үед хэдэн мянган хүн гэрээсээ гудамжинд гүйж гарцгаажээ.  Газар хөдлөлтийн хамгийн их хүч нь Мехикогоос 120 км зайтай Пуэбло мужийн Атенсинго хотод  төвлөосөн гэж АНУ-ын Геологийн алба мэдээлж байна. Мехикогийн өмнөд дүүргийн Энрике Ребсамен сургууль хамгийн их аюулд өртөж юу ч үлдэлгүй нуржээ. Мексикийн боловсролын сайд Аурелио Нуньогийн ярьснаар, 11 хүн,2 хүүхдийг аварсан байна.

Одоогоор нэг хүнийг хайж байгаа аж. Нурангид 500 цэргийн алба хаагч, 200 цагдаа, сайн дурынхан ажиллаж байна. Яагаад Мексик улс  хөдлөлтөд ихээхэн нэрвэгддэг  нь газар зүйн байрлалаас шалтгаалдаг аж.

21905504_1199431186855044_1964011473_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх