Далайн хар салхи Доминика улсыг сүйтгэв

2017 оны 09-р сарын 20 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuurga

.Далайн хүчтэй хар салхи Доминика улсад асар их аюул учрууллаа гэж BBC мэдээлж байна. Тус улсын Ерөнхий сайд Р.Скеррит  “Бид мөнгөөр худалдаж авч чадах бүхнээ алдлаа” гэж мэдээлжээ. байна. Хар салхийг хүчнээс нь хамаараад 1-4 зэрэглэлд  хуваадаг аж. Энэ удаагийн “Мария” хар салхи 5 дугаар зэрэглэлийнх байсан бөгөөд   Карибын тэнгисийн арлын жижиг улсыг урьд шөнө орвонгоор нь эргүүлэх дөхөж сүйтгэжээ.

Ерөнхий сайд Р.Скерритийн байрны дээвэр хүчтэй салхинд хуу татагдан хийссэн бичлэгийг тэрээр нийгмийн сүлжээнд тавиад “Би бурхны авралаар эсэн мэнд үлдэх шиг боллоо. Олон хүн бэртэж гэмтсэн, их хэмжээний гарз хохирол учирсан  зэрэг муу мэдээгээр дүүрэн “аймшигтай” өглөө биднийг угтлаа. Хүмүүс амиа алдсан ч байж болзошгүй. Одоогоор тодорхойгүй байна” гэжээ.

“Мария” хар салхи нь энэ сард тус бүс нутгийг дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулсан “Ирма” хар салхины явсан замаар 250 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж.

Хар салхины улмаас ухаан санаанд багтамгүй их хохирол учирлаа гэж Ерөнхий сайд хэлээд, тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Тус улсын нийслэл Розо хот дахь BBC телевизийн сурвалжлагч мэдээлэхдээ “Энд нөхцөл байдал маш хурдацтай хүндэрч байна. Энэ хүмүүст юу байгаагаа илүүчлэх хэрэгтэй оллоо. Маш хэцүү байна” гэжээ.

Тус улсын усан тээврийн бүх боомт, нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, далайн эрэг орчмын оршин суугчдыг хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх